ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу?

Улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийнхаа баялаг түүхийг бүтээлцэж, Монголын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, амжилт бүтээлээрээ алдар нэрээ дуурсгаж, амаргүй ч гэсэн гавьяатай үйлийг бүтээж яваа багш, ажилтан, ажилчид, эцэг эхчүүд үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа шавь нар маань Монгол хүний оюун ухаан, мэдлэг чадвар, бүтээлч чанарыг дэлхий дахинд таниулан сурталчлах үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн нь бидний бахархал болж байдаг билээ.

Энэ жил манай сургуулийн төдийгүй Монгол улсын боловсролын салбарын хувьд ихээхэн онцлогтой жил болж байгаа нь тус сургууль  байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиож байгаа явдал юм.

Бид ямагт өнгөрсөн цаг үеэ дурсаж, өнгөрснөөрөө бахархан суралцаж, гэрэлт ирээдүйдээ цаг үргэлж итгэл дүүрэн тэмүүлж, шинэ шинэ амжилт, хөгжлийн  үе шатныхаа эхлэл, суурийг итгэл төгс тавьсаар ирсэн билээ.

Тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, авьяас билэг, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн тус сургуультай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажил үйлст нь амжилт бүтээлийн дээд, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж сургуулийнхаа нийт хамт олны өмнөөс 70 жилийн ойн мэндийг хүргэе.


ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭСУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 219
Энэ 7 хоногт 111
Энэ сард 684
Нийт зочилсон 7516

 Утас

Гар утас : 11450785, 11451273
Email : school14lab@gmail.com

 Хаяг

Улаанбаатар Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо
БЗД-ийн 14 дүгээр сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC