СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хичээлийн өмнөх байр
Хичээлийн анхны байр
хичээлийн I байр
Хичээлийн II байр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль нь анх 1949-1950 оны хичээлийн жилд 75 сурагч, 2 багш, 2 ажилчинтайгаар одоогийн Монгол кино үйлдвэрийн зүүн талд 4 тасалгаатай жижиг байшинд байгуулагдан,  үйл ажиллагаагаа эхлүүлсэн  сургууль маань эдүүгээ Хичээлийн 2 байртай 87 бүлгийн 3657 сурагчтай 123 багш, 41 ажилтантай өнөр өтгөн байгууллага болон өргөжиж 70 жилийн ойн босгон дээрээ ирсэн байна. 1949 онд байгуулагдаж байсан бага сургууль маань 1957 онд дунд сургууль болж, 1960 онд бүрэн дунд боловсролыг эзэмшсэн анхны шавь нараа төгсгөж, 1973 оноос физикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн хичээллүүлж, одоо дүүрэг, нийслэл, Улсын тэргүүний сургууль болтлоо дэвшин хөгжөөд байна.

         1980 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар тус сургуулийг БНСВУ-ын ерөнхийлөгч Хо-Ши-Мин-ий нэрэмжит болгосноос хойш манай сургууль XXI зууны босгоор алхахдаа Хотол олондоо алдаршсан Хо-Ши- Мин-ий сургууль  хэмээн түмэн олондоо хүндлэгдсээр ирлээ.

Манай сургууль нь:

  • БЗД-ийн тэргүүний сургууль
  • Нийслэлийн тэргүүний хүүхдэд ээлтэй байгууллага
  • Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч сургууль
  • Монгол улсын Шилдэг менежменттэй топ сургууль
  • Нийслэлийн тэргүүний сургууль
  • Улсын тэргүүний сургууль
  • Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль
  • Хүүхдэд ээлтэй сургууль
  • 2018 онд Нийслэлийн индексийн аварга сургууль
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭСУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 7
Өнөөдөр зочилсон 196
Энэ 7 хоногт 89
Энэ сард 661
Нийт зочилсон 7493

 Утас

Гар утас : 11450785, 11451273
Email : school14lab@gmail.com

 Хаяг

Улаанбаатар Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо
БЗД-ийн 14 дүгээр сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC